top of page

About us

  2012 оноос эхлэн анх “Blue Moon”арт галерей нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2020 онд “Art Code” нэрээр шинэчлэгдэн, шинэ байршилд үйл ажиллагаагаа явуулж байна.


   "Art Code" нв галерейн үйл ажилгаанас гадна арт менежмент, артист карьер болон дүрслэхийн урлагийн чиглэлээр урлаг сонирхогч цуглуулагчдад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ба 2012 оноос хойш нийт 380 гаруй дүрслэх урлагийн чиглэлийн үзэсгэлэн, арга хэмжээ, арт аялалуудыг зохион байгуулсан багөөд галерейн дэргэдэх “Аялагч зураачдын клуб” мэргэжлийн уран бүтээлчдийн дунд жил бүр арт аялал хийж, уг аялалтай холбоотой үзэсгэлэнг галерейн зүгээс зохион байгуулдгаараа онцлог. Өдгөө Арт Код галерей нь сар бүр мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг бөгөөд хамгийн багадаа 15 болон түүнээс дээш жил тасралтгүй уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

 

   Art Code “Member Club” – д нэгдсэнээр зөвхөн гишүүддээ зориулан зохион байгуулдаг тусгай арга хэмжээнүүдэд оролцох боломжтой. Мөн Art Code галерейгаар дамжуулан мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн аль ч улс орноос худалдан авах боломжтой бөгөөд бид 20 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн, оюуны өмчийн зөвлөх байгууллагатай хамтран ажилладаг ба манай галерейд худалдаалагдаж буй бүтээлүүд оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан оригнал, эх бүтээлүүд юм. Art Code нь хамтран ажилладаг уран бүтээлчид, байгууллага, хувь хүмүүс болон урлагт дурлагсад цуглуулагчидтай урт хугацааны хамтын харилцаанд суурилсан үнэ цэнийг бий болгохын эрхэмлэн ажилладаг. 

Оюун санааны ертөнцөд хязгаар үгүй, Урлаг бол дэлхийн хэл юм.

Үүсгэн байгуулагч: Э.Тэмүгэ

bottom of page